Wednesday, November 17, 2010

Испанийн шигшээ баг, хөл бөмбөгийн дэлхийн аврага боллоо


Испанийн шигшээ баг өөрийнхөө түүхэнд анх удаа дэлхийн аврага боллоо. ӨАБНУ-д болсон дэлхийн хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах шувтаргын тоглолтод, нэмэлт цагт испанчууд, Нидерландын багыг 1:0 харьцаагаар хожлоо.
 Энэ тоглолтын цорын ганц гоолыг 116 дахь минутад Андреас Иньеста орууллаа. Европын одоогийн аврага испанийн баг, дэлхийн аврага болсон 8 дахь улс боллоо. Урьд нь Уругвай, Италии, Бразилии, Англи, ХБНГУ, Аргентин, Франц улсууд дэлхийн аврага болж байсан юм. Энэ дэлхийн аврагад 5 гоол хийсэн Давид Вилья шилдэг довтлогчоор тодорлоо. Шилдэг хаалгачид олгодог Лев Яшины нэрэмжит шагналыг, ялсан багын хаалгач Икера Касильяст олголлоо. Үндэсний шигшээ багынхаа ялалтыг Испани улс, орон даяараа тэмдэглэж байна. ӨАБНУ-д тэмцээн дууссны дараа Испанийн бүх хотуудын гудамжинд сая, сая хөгжөөн дэмжигчид асгаран гарч ялалт байгуулсан өөрийн тамирчиддаа баяр хүргэн хөгжилдлөө. Телевизийн хөтлөгчид, хүмүүсийг хүлцэнгүй байхыг уриалж, өглөө ажлаасаа хоцрохвий гэж сануулж байлаа. «Энэ ялалтыг эх орондоо, испанийн ард түмэндээ, манай багыг дэмжсэн бүх хөгжөөн дэмжигчидэд зориулж байна гэж» улаан өмсгөлтнуудийн «багш» Висенте дель Боске мэдэгдлээ.